Friday, July 13, 2012

Түрүүлсэн тэр залууд захиж хэлэх үг


Түрүүлсэн тэр залууд захиж хэлэх үг

 Тэр залуу сайхан барилдаж байна лаа. Залуу насны эр хавийг гайхуулаад л. Уначих вий дээ, эсвэл яаж хийж байгаад хаячих юмсан гэх маягийн сэтгэлгээ, хандлагатай бөхчүүд мэр сэр байх шиг энэ цагт  тэр хүү тэдэнд үлгэр үзүүлж сайхан барилдлаа.

Харин цаашид цолд л бүү шунаасай. Зүгээр л бөхийн их соёлыг сайхан тээж явах. Энэ соёлыг мөнгө болгохгүй явна гэсэн үг л дээ.  Мөнгө болгох гээд шунавал бүх зүйл эсрэгээрээ л эргэдэг.  Өгөгдөл нь хумийн тоос мэт агшин зуур л алга болчих жишээтэй юм.

 Их соёлыг мөнгө, шунал болговол, тэгэх гэж зүтгэвэл энэ хүү, яахав, нэг хоёр түрүүлнэ биз дээ, хөөрхий.  Харин шунахгүй, бөхийг мөнгө болгохгүй явбал тэр мөн ч олон түрүүлнэ дээ.

 Түрүүлсэн тэр залууд захиж хэлэх үг гэвэл нэг иймэрхүү.



Ц.Лувсандорж

2012 оны 7 дугаар сарын 13-ны өдөр

No comments:

Post a Comment